Тун сонирхолтой сонголтыг хийх 2024 он гарлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа парламентад 126 гишүүнийг сонгоно. Топруулбал, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгасныг Г.Занданшатарын толгойлсон УИХ баталсан.
Ингэснээр Монголчууд бид зургаахан сарын дараа 126 хүнийг төрд төлөөллөөрөө сонгоно. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш буюу 1992 оноос хойш 30 жил 76 парламентын гишүүнтэй байж ирсэн. Харин Г.Занданшатарын толгойлсон парламентын гишүүдийн шийдвэрээр 126 гишүүнтэй болно. Парламент ирэх хоёрдугаар сарын 1-ны дотор сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоох учиртай.
Эх сурвалжуудын бичиж байгаагаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг нэг тойрог, хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл нэг тойрог, Дархан, Сэлэнгэ нэг тойрог, Баруун бүс буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан нэг тойрог, Говийн бүс буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр нэг тойрог нэмээд Улаанбаатар, Төв аймаг 3-4 тойрог, нийт 10 орчим тойрогтой байх эхний зураг гарчаад байгаа аж. Ямартай ч энэ оны эхний хагас сонгуулийн бэлтгэл ажил явагдаж, сүүлийн хагаст шинээр байгуулагдах УИХ, Засгийн газрын томилгоог хийх нүсэр ажил үргэлжлэх нь ээ.
П.ГОО
Уншиж байна |