Д.Занданбат, Г.Дөлгөөн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2023-12-28

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил ирэх жилээс эхэлнэ. Нөлөөллийн бүсэд 1200 иргэн байгаа. Энэ иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил болж байна.  Хэлэлцэхгүй байна. Энэ төслийг явуулахын тулд нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой. Энэ бүсэд амьдардаг 1200 иргэнд яагаад мөнгө өгөхгүй байна вэ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг УИХ-ын удирдлагаас хүсэж байна" гэв.

 

Үргэлжлүүлэн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Г.Дөлгөөний Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн байна. Түүний хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явуулж, шийдвэрлэлээ.

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Ерөнхий аудиторыг чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулж, гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэнээр Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-29
Iimerhuu avilgachdiig 2024 onii songuuliar bur hog deer gargaj, MAH-iin avilgach bogs doloogch tsunh barigch lalaruudiig bugdiin zailuulj Mongol eh ornoo darsmguilagchdaas avarch hamgaalya.
2023-12-29
иргэн:
Хүн хогнууд сонгуулийн сургаар багшрилдаад улилдаад сүйд дур дураа голохгүй дунд чөмөг эзнээ голохгүй ээ гэж хэхэ бүгдийг нь арчаад өгөхөө нэг мэдьеээ
2023-12-29
ард түмэн:
Сонгуульд нэр нь орж ирвэл ёстой лай шүү,,, ЗАНДАНБАТАА НЭРИЙГ ОРУУЛЖ ИРСЭН НАМЫГ ТЭР ЧИГТ НЬ УНАГАНА ШҮҮ.....
2023-12-29
damaa:
ugaasaa mungu zuudelj yvdag hun uur yu yrij chadah ve ? 1200 hunii dotor uuriin shurgaa nar bj l bgaa , zali gej zamaa aldsan nuhurduu ! daraagiin songuulid garaad l irne , nam olonh bolvol said ch bj medeh tolgoidoo ! chi .
2023-12-28
бат:
Адьшаа хулгайчаа хөгшин хонины насгүй байж залуус эх орноосоо хулгай хийгээд удахгүй сандал суудал эрх дархаасаа салнаа чи... тэр цагт
2023-12-28
ард түмэн:
Занданбат гэж нөхрийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үзүүлэлтийг дүгнэхэд АУДИТ ЯГ ХИЙСЭН БАЙЖ ХАРАГДААРАЙ. ИЧИХГҮЙ ЦАЛИН АВНА ХАНГАМЖ ЭДЛЭНЭ ЭД НАР ЯАНААА
2023-12-28
АДЬШАА ГЭЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИЙГ ХЭЗЭЭ ШОРОНД ХИЙХ ВЭ
2023-12-28
Зочин:
Нөхөн олговор мөнгө л ярихын Яагаад улс орны хөгжилөө нэн тэргүүнд тавихгүй байнаа
2023-12-28