Улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тооллогдлоо
2023-12-27

 

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18.0 сая төл бойжуулсан байна. Энэ жилийн хувьд хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилтын хувь өмнөх жилээс 14.9 нэгж хувиар бага буюу улсын хэмжээнд 80.9 хувьтай байсан.

 

Улсын хэмжээнд оны эхний малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая том мал зүй бусаар хорогдсон байна. Үүнд хонь 2.1 сая, ямаа 2.0 сая, үхэр 402.1 мянга, адуу 261.2 мянга, тэмээ 8.6 мянган толгойгоор хорогдсон байна.

 

Shuud.mn
Сонин хачин