Ч.Хүрэлбаатар: Ирэх 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна
2023-12-27


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өглөө. 

 

"Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар ирж буй 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. 

 

Бид бүсчилсэн хөгжлийн талаар ярьдаг ч бодитой арга хэмжээ хийгддэггүй байсан. Өнгөрсөн хугацаанд олон эрдэмтэн мэргэдийн судалгааг харьцуулж үзэн бүсчилсэн хэлбэрээр хөгжих нь Монгол Улсын хөгжил дэвшил илүү хурдацтайгаар хөгжих юм байна гэсэн шийдвэрт хүрлээ. Нийт хүн амын 47 хувь нийслэлд 53 хувь нь орон нутагт байдаг. ДНБ-ний 63 хувь нь нийслэлд, 37 хувь нь орон нутагт байдаг. Тиймээс нэг газар төвлөрөхөөр утаа, хөрсний бохирдол, түгжрэл зэрэг асуудал гарч байгаа тул Монгол Улсын хөгжлийг түргэсгэхийн тулд бүсчилсэн хөгжлийг нэвтрүүлж, хэрэгжлүүлж, бодитой ажиллах шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзлээ" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
24 ОНЫГ "ТӨР ЗАСГАА МАН-ын ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДААС ХУУ ЦЭВЭРЛЭХ ЖИЛ" БОЛГОЖ ЗАРЛА.хулгайч чи өөрөө хулгайлсан мөнгө, ордоо төрд тушаачихаад шорондоо орчихООД НААДАХАА ЯРЬ ХОГОО.
2024-01-01
ЗОЧИН:
"МУ-ын ХӨГЖЛИЙГ ТҮРГЭТГЭХ"-ИЙН ТУЛД ЭХЛЭЭД ЯДАХНАА: 1.ТӨР ЗАСАГТ БУЙ МАН-ын СҮРЭГ ХУЛГАЙЧИД, АВИЛГАЧИД ТӨРӨӨС ХЭДЭН ИХ НАЯДААР ХУЛГАЙ ХИЙХЭЭ БОЛЬЧИХ 2.ХУЛГАЙЛСАН ХЭДЭН ИХ НАЯДАА ТӨРД ЭРГҮҮЛЭЭД ТУШААЧИХ 3.ХУЛГАЙЧДАА ТӨР, ЗАСГААС ЭГНЭГТ ЗАЙЛУУЛЧИХ, 4.ТЭДГЭЭРИЙГ ТӨР, ЗАСАНТ АХИН БҮҮ ОЙРТУУЛ 5. ХУЛГАЙЧ, АВИЛАГАЧИДДАА ТОХИРОХ ЯЛЫГ НЬ ӨГӨӨД ШИЙТГЭЧИХ 6. УИХ-ын 24 ОНЫ СОНГУУЛЬД ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИДААСАА БҮҮ НЭР ДЭВШҮҮЛ, ИНГЭЖ ЭХЭЛБЭЛ "МОНГОЛЫН ХӨГЖИЛ ТҮРГЭСНЭ".
2024-01-01
Зочин:
Хулгайлсан мөнгөө ард түмэндээ буцааж өгөх жил болгосон дээр.
2023-12-31
Авилгалд цэг тавья:
Болж байна, авлигачдын мөнгө хөрөнгийг хурааж бүсчилсэн орон нутагт хуваарилах хэрэгтэй. Жишээ нь: Говийн бүсийн Хангайн бүсийн Баруун, Зүүн,Төвийн бүсийн цуутай авилгачидаас эхлээд явья аа...
2023-12-28