Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 53,000 тонн байдаг ч сүүлийн үед нэмэгдээд 60,000 тонн болсон. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг. Хятадаас АИ92 бензин авдаггүй. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж байна. ОХУ-аас бензин шатахуун импортолж байгаа бүхий л улсууд өнөөдөр асуудалтай байгаа. Мөн үнэ нь нэмэгдсэн байна.
Энэ арванхоёрдугаар сард 71 мянган тонн АИ-92 шатахуун захиалсны 54 мянган тонн нь ирсэн. Дахин 253 вагон АИ-92 шатахууны Ангарскийн үйлдвэрээс ирж байгаа.
Манай дундаж хэрэглээнээс 10,000 тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ. АИ92 бензинийг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй. Евро-5 стандартын 92 бензинийг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй" гэв.
Уншиж байна |