Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
ОХУ Хятад руу нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлжээ
2023-12-27

Энэ онд Оросын "Газпром" компани Хятад руу өмнөх жилтэй харьцуулахад 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хий нийлүүлнэ гэж компанийн тэргүүн Алексей Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ мэдээлжээ.

 

Түүний өгүүлснээр, энэ онд нийлүүлэх хийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 1,5 дахин нэмэгдэх бол 2025 онд Газпром гэрээний үүргээ биелүүлж эхлэн, Хятад руу 38 тэрбум куб метр хий нийлүүлэх аж.

 

Өнгөрсөн онд ОХУ "Сибирийн хүч" хийн хоолойгоор дамжуулан Хятад руу 15,5 тэрбум куб.метр хий нийлүүлсэн бол энэ оны нийлүүлэлтийн хэмжээ 23,2 тэрбум куб метр хэмжээнд хүрэхээр байгаа аж.

 

"Газпром" компани Хятадын CNPC компанитай хийсэн хий худалдах, худалдан авах хоёр талт урт хугацааны гэрээний дагуу "Сибирийн хүч" хоолойгоор Хятадад хий нийлүүлдэг. Ойрын жилүүдэд Хятад руу нийлүүлэх хийн экспортын хэмжээ жилд 48 тэрбум куб метр хэмжээнд хүрэх бол Монгол Улсын нутгаар дайруулан хийн хоолой тавьснаар жилд нийлүүлэх хийн хэмжээ 100 тэрбум куб метрт хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна.

 

"Газпром" компанийн захирлуудын зөвлөлийн баталсан 2024 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөвт тусгаснаар энэ онд тус компанийн татвараас өмнөх ашиг 2,2 их наяд рубль болох төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин