“Эрдэнэт үйлдвэрийг удирдсан үе үеийн дээрэмчдийн хөрөнгийг хурааж, яллахыг шаардаж байна”
2023-12-26

Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ-ын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ тэргүүн Мөнхтуяа “Эрдэнэт үйлдвэр тэнгэрээс унаж, газраас ургаагүй. Бид 14 хөөцөлдөж, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор анхдагч илгээлтийн эздийнхээ 50 хувьд нь сая төгрөгийн урамшуулал олгуулсан. Үлдсэн 50 хувийн урамшууллыг энэ жил олгуулсан.

 

 

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 45 нас хүрлээ. 45 жилийн ойгоороо ахмадуудад урамшуулал олгоно гэж маш их хүлээлт, горьдлоготой байсан. Гэтэл анхдагч илгээлтийн эздийг хүнд гэж ойшоосонгүй, бүтээн байгуулагчид гэж үзсэнгүй.

 

Гэтэл шоронд байх ёстой хүмүүс баярт оролцож, урамшуулал авч, шагнал гардуулж, хүндлэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ шударга ёс юм уу. Анхны геологич дөрөвхөн хүнийг урьж чадаагүй атлаа дээрэмчдийг дээр залж байна.

 

 

Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн дарга нар бүгд дээрэмчид гэдэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Бадамсүрэн захирал 27 тэрбумын авлига авч, 20 сая төгрөгөөр торгуулаад ялгүй гарч байна. Эдний өмч хөрөнгийг хурааж, анхдагч илгээлтийн эздэд өгөөч. Энэ хэрэгтнүүдийг яллахгүй бол ахмадууд бид сонгуулиар тэмцэл хийнэ шүү.

 

Г.Ёндон жил гаруйхан хугацаанд ажиллаж, сая төгрөгийн урамшуулал авсан гээд инээж байна, яасан ичдэггүй юм бэ. Би хамгийн бага урамшуулал авлаа гэж байна, тэд авах ёстой юм уу.

 

Г.Ёндон, Ц.Бат-Энх нар төрийн онцгой обект гэж цагдаагаар хамгаалуулж, ахмадуудтай уулздаггүй. Төрийн онцгой обектыг чинь ахмадууд босгосон юм" хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудыг хаясанд гомдолтой байгаагаа илэрхийлж, тэмцэхээ мэдэгдлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
хамгийн баян хулгайч бол з. энхболд. төрийн хамаг өмчийг өөрсдөдөө хувьчилж аваад өндөр үнэтэй түрээслээл их баяжсан тарваган одой доо
2024-01-17
чи нөгөө хулгайч нь биз
2024-01-17
зочин:
энэ мөнхтуяа авгай ч ахмадуудын нэрийг барьж аюултай муухай зүйл хийж заншсан ёрын хүндээ
2023-12-28
чи нөгөө хулгайч нь биз
Бат-Энх, Ч.Ганзориг хоёрыг шоронд хий:
Бат-Энх очсон газар бүртээ балагтай хогийн новш байгаа юм, хүний адаг гээд л ойлгочих. Ч.Ганзориг хамгийн чадваргүй, хамгийн их шуналтай, хамгийн их мөнгө идсэн хэрнээ төрөөс хамгийн их шагнал авсан хулгайч шүү, шоронд хийх хэрэгтэй.
2023-12-28
Зочин:
Бүх үеийн түүхэнд нь маш ихээр хулгайлсан байдаг. Дорлигжавын үед хулгайгаа нуух гэж агуулах хүртэл шатааж байсан гашуун түүх бий. Хулгайчууд баримттай ялтай байдагч баяжаад ямарч ялгүй яваад өгдөг
2023-12-28
Tsooxon vldsen xeden axmaduda xarj vzej bollgvi yaxawde anxdagch elgelter irsen xvmvs odor irex tusam tsoorsorl bnshde
2023-12-27
Зочин:
Эрдэнэтэд 20н жилээс дээш ажиллаж амьдарч байгаа иргэдэд жилд ганц удаа үйлдвэрийн ашгаас өгч байх хэрэгтэй үйлдвэрт ажиллаагүй ч бүтээн байгуулалтанд оролцсон хүмүүс олон байгаа шүү
2023-12-27