УИХ-ын ээлжит сонгууль хаяанд байна. Ирэх оны сонгууль том тойрогтой байхаас гадна гишүүдийн тоо 126 болон нэмэгдэж байгаагаараа онцлогтой. Парламентын гишүүдийн тоо 100 давж нэмэгдсэн нь олон хүний УИХ-ын гишүүн болох мөрөөдлийг нь сэрээж, тэд ч одооноос тойргоо тордож эхэлжээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг төрөлх нутаг Архангайгаа тордож явна. Тэрбээр эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээ зүүж, нутгийнхаа сумдаар тойрч, эрүүл мэндийн үзлэг хийж явна. Сонгуулийн өмнөхөн нутгийнхандаа гэгээн дүрээ харуулж, өөрийгөө байгааг сануулахаар яваа нь энэ.
Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Чингэлтэй дүүргийг тордож явна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны "онцгой гишүүн"-ний хувиар өрх толгойлсон гурван ээжид гэр бэлэглэж, сонгуулийн шангаа татжээ.
Уншиж байна |