Нөхцөл байдал таагүй орнууд дахь хилийн чанадын төслүүдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор БНХАУ хувийн цэргийн компаниуд байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг SCMP сонин дамжуулжээ.
Нөхцөл байдал таагүй орнууд гэдэгт Баруун Ази, Африк, Латин Америкийг хамруулж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. Эдгээр орнууд дахь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хувийн цэргийн компаниудыг байршуулах эрмэлзэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийн 190 оронд Хятадын хөрөнгө оруулалт бүхий 47 мянган компани голчлон эрчим хүч, ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн барилга, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Хятадын иргэд болон компаниудын аюулгүй байдлыг хангах асуудал Хятад Африкийн ажил хэргийн зөвлөл, Хятадын олон улсын харилцааны хүрээлэнгийн зохион байгуулсан семинарын үеэр хөндөгджээ. Энэ хуралд Huaxin Zhongan Gruop, Anbanf Save-Guard Gruop, DeWe Security зэрэг аюулгүй байдлыг хангах томоохон компуниад оролцож, дэлхий даяар байгаа 4,1 сая ажилтантай, үүнээс 2,5 сая нь гадаадын ажилтнууд байдаг компаниудын аюулгүй байдлыг хангах асуудлыг хөндөн ярилцсан гэж эх сурвалж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |