З.Энхболд: Зээл төлөгдсөн гэж рекламдах нь зүгээр л залилан
2023-12-25

Засгийн газрын тэргүүн болон Сангийн сайд мэдээлэл хийж, Монгол Улс гадаад өрийн дарамтаас бүрэн гарсныг дуулгав. Засгийн газар “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг төлснөөр 2021-2023 онд нийт 13.3 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлжээ. 

 

 

Засгийн газрын баяр бахдал болон зарласан энэ мэдээллийг үгүйсгэгчид цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын дарга асан З.Энхболд "Сүүлийн 7 жилд нэг монгол хүнд оногдох гадаад өр 2 дахин нэмэгдэж, 36 сая төгрөг болсон. 2016 оны сонгуулийн өдөр 15 сая байсан. Зээлийг зээлээр хаах нь зээл төлөх биш. Төлсөн бол нийт зээл буурах ёстой.

 

Жишээ нь, Та ХААН банкинд 1 сая төгрөгийн өртэй байлаа. Голомтоос 500 мянга зээлээд ХААН зээлээ 50% төлснөөр зээлээ төлсөн болохгүй, зүгээр л 2 банканд 1 саяын зээлтэй хэвээрээ. Зээл төлөгдсөн гэж рекламдах нь зүгээр л залилан" гэсэн байр суурийг цахим хуудсаараа илэрхийлжээ. 

Shuud.mn
Сонин хачин