Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төллөө. Монгол Улсын өр төлбөрийн талаар Сангийн Б.Жавхлан “Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголбанкны өр 2 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар, ААН-үүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна.
Засгийн газрын гадаад өр нийт өрийн 23 хувийг эзэлж байна.
Чингис бондыг 2012 онд гаргаснаас хойш гадаадын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар гэдэг кодтой гадаад өрийн шинэ түүх эхэлсэн. 2012 оноос хойш 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай 12 бонд гаргажээ.
Сүүлийн 4 жилийн хугацаанд нийтдээ 13.3 их наядын гадаад өрийг төлж барагдууллаа. Мазаалай 500 сая, Чингис 1.5 тэрбум, Гэрэгэ 800 сая, Хуралдай 600 сая нийтдээ 3.4 тэрбум ам.долларын Засгийн газрын бондыг бүрэн төлж барагдууллаа. Мөн Хөгжлийн банкны 700 сая ам.долларыг эх үүсвэрээр бүрэн барагдуулж дууслаа.
Монгол Улс сүүлийн гурван жилд зээлжих зэрэглэлээ В үнэлгээнд тогтвортой хадгалж чадлаа. Ирэх жилүүдэд бондын хугацаат өр төлбөрүүд байхгүй учраас зээлжих зэрэглэл өсөх нөхцөл бүрдэж байна.
Уншиж байна |