Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн гэр хорооллын доод чиглэлийн өргөн гудамжинд нэг километр хатуу хучилттай автозам тавьжээ. Тус замыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тууз хайчлан нээжээ. Тэрбээр "УИХ-ын гишүүний хувиар сумын төвд нэг км зам тавих санхүүжилтийг 2021 оны улсын төсөвт сулгаж, батлуулсан" гэдгээ нээлтийн үеэр хэлжээ.
Алтай сумын 100 жилийн ойдоо зориулан хийж буй бүтээн байгуулалтуудын анхны ажил нь энэхүү автозам аж. Энэ нэг км зам нь сүүлийн үеийн стандартад нийцсэн мэдрэгч гэрэлтэй аж.
Уншиж байна |