Д.Амарбаясгалан, Б.Жавхлан нар сонсголд ирсэнгүй
2023-12-22

 

Нүүрсний асуудлаарх сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэх судална. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг гэрчээр дуудсан ч тэд ирсэнгүй. ЗГХЭГ-ын дарга д.Амарбаясгалан орон нутагт томилолттой гэх шалтгаан хэлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан оролцох эсэхээ мэдэгдээгүй байна. Харин хотын дарга асан Д.Сумъяабазартай холбогдоогүй аж.

Shuud.mn
Сонин хачин