Нүүрсний сонсголоор улсын хилээр 5.2 сая тонн нүүрсийн гаалийн бүртгэлгүй гаргасан асуудал яригдсан. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “ЭСДЭ“ ХХК гаалиар бүртгэлгүй нүүрс гаргасан байж болзошгүйг шинжээч танилцуулсан.
Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Манайх үе удмаараа газар ухах бизнес огт хийдэггүй. Хийх сүсэг бишрэлгүй гэр бүл. Намайг нүүрсний бизнестэй холбохоор огт мэдэхгүй компанийн нэр тавьж, ард нь Амарбаясгалан гэж бичсэн байна лээ. Намайг яагаад дуудаж асуухгүй байгаа нь сонин байна" гэсэн тайлбарыг өгөв.
Уншиж байна |