Увс аймгийн Зүүнговь суманд өнгөрсөн шөнө -50С хэм хүрч хүйтэрчээ

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Завхан, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -35...-40 градус хүрч хүйтэрч байна.
Тухайлбал, хоёр өдөр дараалан Увс аймгийн Зүүнговь суманд -49.4С - -50С градус хоносон нь хамгийн хүйтэн байлаа хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.
Ойрын гурав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байх ба Хэнтийн уулархаг нутгаар цас орж, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч сэрүүснэ.
21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэж УЦУОШГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ