Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байна

img

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.

 

2023 оны 12-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

 

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -9...-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -25...-27 градус хүйтэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ