ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин 12 дугаар сарын 19-ний өдөр Бээжинд очжээ. Тэрбээр энэ улсад ажлын айлчлал хийнэ гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Мишустинийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сунь Вэйдун, БНХАУ дахь ОХУ-ын Элчин сайд Игорь Моргунов, Орос дахь БНХАУ-ын Элчин сайд Жан Ханьхуэй нар онгоцны буудал дээр тосон авчээ.
Ажлын айлчлалын үеэр Михаил Мишустин БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзаж, мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай хэлэлцээ хийх юм байна. Талууд уулзалт хэлэлцээрийн үеэр Орос, Хятадын иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудал болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |