ОХУ Украинд дайн өдүүлсний дараагаас энэ улсын эсрэг дэлхийн олон орон эдийн засгийн хориг тавьж, улмаар логистик, санхүүгийн системд доголдол гарах болсны улмаас барууны компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байлаа.
Тэдний нэг болох Сиеменс концерн Орос дахь бизнесээ зарсны улмаас 600 сая евро алдсан гэж тайландаа тусгажээ. Сименс концерн 2022 онд Оросын зах зээлийг орхиж, хоригийн улмаас гэрээгээ гүйцэтгэхээс татгалзаж байв.
Үүний улмаас Сименстэй гэрээтэй Оросын төмөр зам Германы Сиеменс корпорациас өдөрт 29,5 сая рублийн хэмжээтэй алдангийг шаардсан нэхэмжлэл гаргасан юм. Ингээд энэхүү алданги болон бизнесээ зогсоохтой холбоотойгоор гарсан нийт зардал нь 600 сая еврод хүрсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |