Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Энэ талаар Египетийн Үндэсний сонгуулийн комиссийн мэдээллээс иш татан Ройтерс агегнтлаг мэдээлсэн байна.
Египетийн ерөнхийлөгчийн сонгууль 12 дугаар сарын 10-12-ны өдпрүүдэд болжээ. Албан ёсны мэдээллээр, сонгуулийн ирц 66,8 хувьтай байсан аж. Улмаар өнөөгийн Ерөнхийлөгч 89,6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тус улсын төрийн тэргүүний албан тушаалд гурвантаа улиран сонгогдож байна.
Тэрбээр 2014 оноос эхлэн Египетийг удирдаж байгаа. Түүнээс өмнө Египетийн төрийн тэргүүний албыг Мухаммед Мурси хашиж байсан юм. Харин 2013 оны зун тухайн үед Батлан хамгаалахын сайдын албан тушаал хашиж байсан ас-Сиси цэргийн эргэлт хийж, Мурсиг түлхэн унагаж байв. Анх тэрбээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдож, дараа нь 2018 онд улиран сонгогдож байлаа. Харин 2019 онд Египетийн үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон нэмсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |