Б.Энхбаяр: Нүүрсний хулгай тээврийн зардлыг огцом нэмж, үнийн зөрүүнд явагддаг схем харагдаж байна
2023-12-19

Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол эхэлж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, үнэ тогтоолтын талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авч байна.

 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс тогтоосон үнийг хамгийн доод аргачлалаар бодоход байгуулсан гэрээний борлуулалтын үнэ 826 сая ам.доллараар бага тогтоосныг шинжээч тогтоож байна. Энэ бол алдагдсан боломж.

 

 

Эрдэнэс тавантолгойн уурхайгаас Цагаан хадны талбай хүртэлх 230 км зайд  тонн тутамдаа 10-14.2 ам.долларын тээврийн зардал гаргадаг. Харин Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км замын тээврийн зардал нь 28-121 ам.доллар байна. Эндээс нүүрсний хулгай Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх тээврийн зардлыг огцом нэмэгдүүлэх байдлаар үнийн зөрүүн дээр явагддаг схем харагдаж байна. Энэ тооцоолол хийгдээгүй зөвхөн борлуулалтын гэрээнд хийгдсэн зөрүүнээс 826 сая ам.доллараар үнийн зөрүү гарсныг шинжээч танилцууллаа.

 

2021-2015 онд Чайлко гэрээний үнэ тогтоох аргачлалаар явсан буюу ТУЗ-өөс тогтоосон аргачлалгүй явж иржээ. 2015 онд хүртэл үнийг яаж тогтоож байв? 2015 он хүртэл Ганц боомтын үнэ 60-100 орчим $-ын үнэтэй байсан бол Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50$-т хэлбэлзэж байсан байна. Ямар нэг үнэ тогтоох аргачлалгүйгээр, үлэмж бага үнээр явж байсан вэ?

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Сайнбилэг: Би 2013.08 дугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. 2013.09 сард толгой компани Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ажиллаж байх үед уурхайн үйл ажиллагаа хүнд байдалд байсан.  Олборлогч компани нь ажлаа хаяад зогсчихсон, хилээр гарсан ганц нэг машин нүүрс нь Чайлкогийн өрөнд явдаг. Мөнгө орж ирэхгүй, компанийн үйл ажиллагаа зогссон байдалтай байсан.

 

 

Хамгийн хүнд нь Чалко компанийн өрийг төлөх асуудал байсан. 2012 онд Чалко компаниас 300 гаруй сая $ зээлж авч, Хүний хөгжилд санд төвлөрүүлж, халамж болгон тараасан. Зөвхөн зүүн цанхийн нүүрсээр төлөх нөхцөлтэйгээр. Тэндээс гарсан нүүрс бүхэн өрөнд явдаг. Гэтэл тэрийг олборлох "TTJVCO" компани ажлаа хийдэггүй. Маш өндөр үнээр ажилладаг, дампуу компани байсан.

 

ТУЗ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тиймээс ямар компанитай хэдээр гэрээ хийж, нүүрс өгч авч байгааг мэдэхгүй. Гүйцэтгэх удирдлагууд мэднэ.

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Би 2012.10 дугаар сард энэ ажилд томилогдсон. Тэр үед Зүүн Цанхийн уурхай ганцаараа ажилладаг, олборлосон нүүрсийг 100 хувь Чалкогийн өрөнд төлөх гэрээтэй байсан. Ийм маягаар жил гаруй ажилласан.

 

 

Чалко нүүрс авах гэрээний үнийг сар бүр тодорхойлдог байсан. Хятадын нүүрсний гол биржүүдийн индексийн дагуу өсвөл өсөж, унавал унана. Харамсалтай нь тогтмол үнэж, 2012.12 сард 70$ байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй $ болж байсан.

 

Цагаан хад хүртэлх уртын тээврийн үнэ 20$-т багтдаг байсан. Ганцмодноос цааш ачих богинын тээвэр нь 10$-т багтдаг байсан. Сүүлд яагаад ингэж өссөнийг би мэдэхгүй.

 

Бидний зүгээс Хятадын талын үнийг өндөр гэж шахаад болохгүй болохоор нь Засгийн газартай яриад Цагаан хадыг хаалгасан. Шууд уурхайгаас ачиж, нэгдсэн нэг тээврээр Ганц мод боомтод буулгаж, маш их зардал хэмнэсэн.  Цагаан хадыг хаахад хятадууд, Баяннуурынхан маш хүчтэй эсэргүүцсэн. Намайг ажлаа өгсний дараа хэдэн км очер үүсгэж, Монголын нүүрсийг гаргахгүй байж байгаад Цагаан хадыг буцааж нээлгэсэн. Хятадын талын дарамтаар нээсэн.

 

Цагаан хаданд их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог. Тэнд нүүрс ачилт буулгалтын талбайтай Хятадын хэдэн компани л ашиг хийдэг. Би хувьдаа үүнийг хаах нь зүйтэй гэж боддог.

 

Цагаан хадны ачиж, буулгадаг талбайн ихэнх нь Баяннуурынх. Ханбогдоос газар авсан хятадууд. Тэндээс ашиг олдог. Дээр нь богинын тээврийг бас тэд хийдэг. Уурхайгаас Цагаан хад хүртэл монголчууд тээвэрлэдэг. Цаашаа хятад эзэнтэй компаниуд тээвэрлэдэг.

 

Баяннуурын бүлэглэл нүүрсний экспортыг зогсоож, урт очер үүсгэж, манайх аргагүйн эрхэнд Цагаан хадыг нээх шиг болсон.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Цагаан хаданд буулгахгүй шууд тээвэрлэсэн бол зардал хэмнэх байжээ. Цагаан хадыг анх ямар ухаантан нь нээсэн юм бэ?

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд: Намайг ажил авахад Цагаан хадыг хаасан байсан. Бид шууд уртын тээвэр хийдэг байсан. Уурхайн амнаас Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэх нь хамгийн зөв хэлбэр. Голд нь Цагаан хаданд буулгаж, ачихаар нэг тонн нүүрснээс 3$-ын зардал гардаг. Цагаан хадыг хаах нь зөв.

 

 

Хэл ам болсоор Цагаан хадыг нээж, нүүрсний овоолго үүсэж эхэлсэн. Цагаан хаданд маш их хэмжээний нүүрс овоолохоор бид нүүрсний үнийг барих боломжгүй. Манайх болох зах зээлийн дунд том овоолго үүсэхээр бид үнийг барьж чадахгүй. Тэд их хэмжээний нүүрс авч, овоолоод үнээр тоглодог. Дундын тоглогч буюу Цагаан хадыг байхгүй болгосон үед уурхайн амны үнэ нэмэгдэнэ.

 

Сүүлд үнэ унахад Цагаан хаданд 3 сая гаруй тонн нүүрс овоорч, зунжин зөөсөн. Өвөл үнэ өсөхөд үнээр тоглолт хийсэн. Тээвэрлэлтэд Цагаан хадыг нээсэн бид зах зээлийн үнийг барих боломжийг алдсан.

Shuud.mn
Сонин хачин
Uhsen mongolchuudiin bayachuud ni hulgaigaar l bayajij baina.
2023-12-20
DYYDLGN MASSAJLI80955877
2023-12-19
Hutsaad bai
2023-12-19
DYRAA SADARTLA SEXSYG XANGAAD80955877
2023-12-19
setgegdel:
Ebhbayar tand itgej bid harj baigaa shvv.uls ex orniihoo bayalgiig hyatadtai negdej hulgailsan ene hymyysiig ilryylj bvh hurungiig huraaj tusuvt tuvluryylj nasaar ni horih ba tsaazlah bolvoov mongol dorhonoo bayajij irged bid eh orondoo shn amidrah bolno shvv
2023-12-19
DYYDLGN SEKSEER80955877
2023-12-19
Энэ сонгол шоу болж бна.:
ЭНХБАЯР НАМДАА ҮНЭНЧ КОММУНИСТ ГЭДЭГЭЭ ХАРУУЛАХ ГЭЭД АН гишүүдийг ХАРДАЖ НОТОЛГООГҮЙ ХЭРЭГТ ГҮТГЭЖ сайт ТВ ээр хэрэгтэн мэт гаргаж бна.Сүүлийн 8 жилийн асар их хулгай луйвар улс орныг тонож Дээрэмдэж ядуу гулгачин өртэй болгосон МАН хулгайч луйварчид байхгүй шүү.Бүх хэрэгийг дарж хамгаалж бна.Энэ сонсгол бөөн улс төржсөн Шудрага бус новшын сонсгол болоод явчихлаа.МАН гэмт хэрэгүүд уул овоо шг Овоочихсон байгаа.
2023-12-19
Hutsaad bai
TANILTSI80955877
2023-12-19
SEKSEER XALYYTSTAL80955877
2023-12-19