Англид зургадугаар ангийн багш хүүхдүүдэд "Санта Клаус жинхэнэ биш" гэж хэлсний дараа сургуулийн захиргаа түүнийг ажлаас нь халжээ. Энэ талаар Daily Mail сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сурагчид зул сарын ил захидал хийж байх үеэр багш Санта Клаус гэж байдаггүй хэмээн зургадугаар ангийн сурагчдад хэлсний дараа сурагчид гэртээ харьж, аав ээжээс багшийнх нь хэлсэн үг үнэн эсэхийг асуужээ. Ингээд зарим эцэг эх сургуулийн захиргаанд гомдол гаргаснаар багшийг ажлаас нь халсан байна.
"Өнөөдөр өдөр Зул сарын баярын ил захидал хийж байх үеэр зургадугаар ангийн багш хүүхдүүдэд "Санта Клаус жинхэнэ биш" гэж хэлсэн талаар бид мэдсэн. Хүүхдүүдийг гонсойлгосны төлөө бид уучлалт хүсье. Багшийг илгээсэн ажилд зуучлах агентлагтай бид холбогдоно. Бид чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг хүлээн авна уу. Түүнчлэн энэ асуудлыг ойлгож хүлээн авч байгаад талархаж байна" гэж сургуулийн захиргаа эцэг эхчүүдэд илгээсэн захидалд өгүүлжээ.
Үүний дараа багшийг ажлаас нь халсан гэдгийг захиргаа дуулгасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |