Израилын арми Газын зурваст цэргийн ажиллагаа явуулах үеэрээ эмнэлэг, дүрвэгчдийн хуаранд удаа дараа цохилт өгч, энгийн иргэд олноор амиа алдсаар байгаа. Харин энэ удаад иргэдийн эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ.
Аль Жазира телевизийн мэдээлснээр, Иордан голын Баруун эрэг дээрх Акраба хотод давшилт хийх үеэрээ Израилын арми иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ үеэр гэмтэж бэртсэн болон баривчлагдсан хүний талаарх мэдээлэл гараагүй байгаа аж.
Түүнчлэн Анабта, Бани-Наим, Суриф, Кафр-эль Лябад болон Ябад суурингуудад ч Израилын арми цэргийн ажиллагаа явуулж байгаа талаар Катарын Аль Жазира телевиз мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |