Б.Энхбаяр: Автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзонд албан тушаалын хариуцлага тооцуулна
2023-12-18

Нүүрсний сонсгол олон улсын тээврийн С зөвшөөрлийн асуудлаар үргэлжилж байна. Энэ хэсэгт Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын  захирал Б.Гүрсоронзон гэрчээр дуудагдсан. Гэвч тэрбээр гадаадад эмчлүүлж байгаа шалтгаанаар ирээгүй байна. Тиймээс түүнд албан тушаалын хариуцлага тооцуулахаа Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдлээ.

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Сүүлийн 7 жил буюу нүүрсний хулгай, С зөвшөөрөлтэй холбоотой авлига, албан тушаалын үйлдлүүд гарсан жилүүдээс өнөөдрийг хүртэл АТҮТ ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Гүрсоронзон нь 2023.12.11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хоёр өдрийн дараа гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаан ирүүлсэн байна.

 

Засгийн газрын байгууллагын этгээд УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний сонсголд дуудагдсан ч санаатайгаар ирээгүй, эс үйлдэл гаргаж байна. УИХ буюу ард түмний төлөөллийн дээд байгууллагад хүндэтгэлгүй хандаж, асуултад хариулах гол этгээд гадагшаа явсан гэдэг тайлбараар хүрэлцэн ирсэнгүй. Тиймээс Түр хорооны даргын хувиар энэ этгээдэд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг ЗТХ-ийн сайд болон Засгийн газарт албан ёсоор тавихаа мэдэгдэж байна" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тооцох хариуцлага нь ердөө энэ үү
2023-12-21
бат:
Ийм хулгайчуудыг чирж аваачиж буудаад хүүрийг нь шархадны золбин нохдод хаяж өгөөд сумных нь мөнгийг ар гэрээс нь төлүүлэх хэрэгтэй 37 он шг цэвэрлэгээ ойртсон шүү, буудаад л булаад байх хэрэгтэй
2023-12-19
SEXSDN80955877
2023-12-18