Нүүрсний хулгайн сонсгол нүүрс тээврийн асуудлаар үргэлжилж байна. Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй 5.2 сая тонн нүүрс экспортолж гаргасан тээврийн компаниуд дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниудын нэр дурдагдаж байна. Түүний хамаарал бүхий
Шанх транс ХХК
Тив транс ХХК
Галба ус ХХК
АУМ алт ХХК
Баялаг ложистик транс ХХК
Эм Жи Өү транс
Зүүн хөхий ХХК
Шанх ложистик ХХК
Мөнх цаст транс гэсэн компаниуд гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон мэдээллийг шинжээч дурдаж, хамаарлуудыг танилцууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас гэрчийн хувиар тайлбар авахыг хүссэн ч тэрбээр микрофон ашиглаж, улс төрийн сүржин мэдэгдэл хийв. Ш.Адьшаа “Би энэ сонсголд ард түмэн, төрөө хүндэлж ирсэн. Ийм гүжир гүтгэлэг Монголын түүхэнд дахиад байх уу, байхгүй юу мэдэхгүй байна.
Миний бие 2005 онд Монголын гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012 оноос хойш би, миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс Эрдэнэс Тавантолгой болон бусад уул уурхайгаас нүүрс худалдан авах, хөрс хуулалтын бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үүнийг би УИХ-ын гишүүний хувиар хариуцлагатайгаар хэлж байна.
Нүүрсний сонсгол чинь зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлж, нүүрсний жинхэнэ хулгайчдыг нуух зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз” хэмээн микрофоныг ашиглан улс төрийн сүржин мэдэгдэл хийлээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |