Ким Жон Жа: Нас бол тоо, сурахад хэзээ ч оройтохгүй

img

Бүгд найрамдах Солонгос улсад CSAT буюу коллежид элсэн суралцах эрдмийн шалгалтад 82 настай Ким Жон Жа орж олны хараанд өртсөн билээ. 

 

Энэ жил 504 588 хүн 2024 оны CSAT өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүний 64.7 хувь нь ЕБС-ийн төгсөгчид, 31.7% нь өнгөрсөн жилүүдэд шалгалтдаа тэнцэж чадаагүй болон орж чадаагүй хүмүүс байв. Нийт шалгалт өгсөн хүмүүсээс 82 настай Ким Жон Жа эмээ олон нийтийн анхаарлыг татжээ. 

 

Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн өндөр боловсролтой иргэдтэй улсын нэг бөгөөд сурагчид ямар их сургуульд орох нь тэдний ирээдүйг бүрэн шийддэг болохоор шалгалтын төлөө маш шаргуу бэлдэцгээдэг. Өмнөд Солонгосын бүх сурагчид шилдэг гурван их сургууль буюу Сөүлийн, Солонгосын болон Ионсей их сургуульд орохыг хүсдэг байна. Учир нь томоохон, нэр хүндтэй компаниуд эдгээр сургуулийн төгсөгчдийг авах эрмэлзэл илүү байдагтай холбоотой ажээ. Тэдний хувьд энэ гурван их сургууль нь Харвард, Оксфордын их сургуультай дүйцэхүйц өндөр шалгууртай байдаг.

 

Өнөөдөр 504 588 сурагч элсэлтийн шалгалтаа өгч, дарааллын тоогоор их сургуульд орно. Нийт ахлах сургууль төгсөгчдийн 70 хувь нь их дээд сургуульд элсэн орж чаддаг бол зөвхөн нэг хувь нь эдгээр гурван сургуульд элсэж чаддаг байна.

 

 

Ким Жон Жа нь 1941 онд Японд төрсөн бөгөөд тус улс Японы колоничлолоос чөлөөлөгдсөний дараа Солонгост нүүж иржээ. Тэрбээр 1950 онд Солонгосын дайн болсон тул боловсрол эзэмшиж чадаагүй бөгөөд гурван хүүхдээ өсгөжээ. Харин хүүхдүүд нь өсөж том болсон хойно л сурах цаг завтай болсон өндөр настан таван жилийн өмнө охидын сургуульд элсэн орж, нэг ч хичээл таслалгүй шамдан суралцсан гэнэ. 

 

Түүний хувьд дөрвөн жилийн өмнө You Quiz on the Block tvN нэвтрүүлэг -д оролцож байжээ. Тухайн үед тэр сургуульд сурч байсан бөгөөд хэдхэн жилийн дараа CSAT өгөх болно хэмээн ярьж байжээ. Харин саяхан дээр дурдсан нэвтрүүлэгийн шинэ дугаарт Ким Жон Жа дахин зочноор оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр Ким Жон Жа CSAT-д тэнцсэн гэсэн баярт мэдээгээр олны хайр хүндэтгэлийг хүртжээ. Тэрбээр "Би бүх залуучуудын өмнөөс залбирч байсан. Өнөөдөр бол эдгээр залуучуудын хувь заяаны өдөр болохоор бүх оюутнууд шалгалтаа сайн өгч, мөрөөдлийнхөө их сургуульд элсэн орж, сайн ажилд орж, энэ улсын найдвартай ажилчид болоосой гэж залбирсан. Бүтэн найман цагийн шалгалт өгснөөс болж нуруу их өвдсөн ч гэсэн сэтгэл санаа сайхан байсан" хэмээн ярьж байлаа. 

 

 

Одоогоор Ким Жон Жа Сүкмёнгийн эмэгтэйчүүдийн их сургууль, тухайлбал Англи хэл, уран зохиолын тэнхимд суралцахаар болжээ. Учир нь түүний ач охин саяхан (Сүкмён эмэгтэйчүүдийн их сургуулийг ) төгссөн бөгөөд тэр сургууль хамгийн шилдэг нь гэж сайрхаж байсан болохоор уг сургуульд суралцахаар сонгосон байна. Мөн Ким коллежид орон англи хэл суралцах хүсэлтэй. Тэрбээр нэгэнтээ охин руугаа Америк явахаар онгоцны буудал дээр ирсэн ч онгоцондоо сууж чадаагүй гунигт дурсамжаа сэтгүүлчдэд хуваалцжээ. Ким солонгос болон англиар аль алинаар нь уншиж чаддаггүй байсан тул ийнхүү онгоцонд сууж чадаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-18
Зочин:
балай юм.
2023-12-18