Газын зурваст дайн эхэлснээс хойш 95 сэтгүүлч амиа алджээ
2023-12-18

ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн 10 дугаар сарын долооны өдрөөс хойш Газын зурваст 18 мянга гаруй хүн амиа алдсан. Тэдний дунд олон сэтгүүлч байсан гэж Аль Жазира мэдээлжээ. 

 

Газын зурвасын эрх баригчдын хэвлэлийн албаны мэдээлснээр, 10 дугаар сарын долооны өдрөөс хойш тус бүс нутагт амиа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоо 95 болж нэмэгдсэн гэнэ. Өмнө нь, 12 дугаар сарын 13-нд гарсан мэдээллээр 89 сэтгүүлч амиа алдсан гэж байв. 

 

Одоо ч байлдааны ажиллагаа үргэлжилж, фронт дээр ажил үүргээ гүйцэтгэж буй хэвлэл мэдээллийн ажилтнууд шархдах тохиолдол өдөр бүр гарч байгааг Аль Жазира суваг онцолсон байна. Дайн эхэлснээс хойш Израилын талаас 1200 хүн амиа алдсан бол Газын зурваст амиа алдсан хүний тоо 18 мянгыг давж, олон мянган хүн ор сураггүйд тооцогдож байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин