Ирландад цалин нэмэгдэж, ажлын цаг багасжээ
2023-12-18

Ирландын Статистикийн төв газрын мэдээлснээр, 2023 оны гуравдугаар улиралд жилийн дүнгээр ажилтнуудын хөдөлмөрийн цагийн дундаж хөлс 6,2 хувиар нэмэгджээ. Түүнчлэн цалин нэмэгдэж, ажиллах цаг багасаж байгаа талаар ВВС мэдээлсэн байна. 

 

Статистикийн газрын мэдээлснээр, энэ онд дунджаар  ажилтан нэг цагт өнгөрсөн оныхоос 1,63 еврогоор илүү хөлс авчээ. Түүнчлэн тэтгэвэр, боловсрол эрүүл мэнд болон бусад үйлчилгээнд зарцуулдаг тэтгэмж 12,9 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ ажлын цаг 0,6 хувиар багасжээ.

 

Энэ онд хамгийн өндөр цагийн хөлсийг боловсролын салбарын ажилтнууд авч байгаа гэнэ. Боловсролын салбарын ажилтнуудын ажлын нэг цагийн хөлс 42,32 евро буюу монгол мөнгөөр тооцвол ажлын нэг цаг 161 281 төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулахад 7,1 хувиар өссөн дүн аж.

 

Үүний араас IT салбарынхан жагсаж байгаа бөгөөд энэ онд тэдний нэг цагийн ажлын үнэлгээ 1,9 хувиар нэмэгдэж 40,81 евро болжээ. Харин зочид буудлын бизнес болон нийтийн хоолны салбарынхан бусад салбарын ажилтнуудаас хамгийн бага цалин буюу цагт 16,24 еврогийн цалин авдаг аж. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 8,7 хувиар өссөн дүн гэж Статистикийн газар мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгост цалин өсөхгүй юмны үнэ л өсөөд байна
2023-12-19
Зочин:
Их Британа, Бельги, Болгар, Чех, Дани, Эстонь, Финлянд, Франц, Хорват, Ирланд, Итали, Кипр, Литва, Латви, Люцембург, Унгар, Мальт, Герман, Голланд, Польш, Португаль, Австри, Румын, Грек, Словак, Словэния, Их Британи, Испани, Швед орнууд европын холбооны холбоотон орнууд хэдий ч европын холбоо нь эдгээр холбоотон орнуудынхаа хүн амын нөхөн үржихүйд хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд жил бүр олон зуун тэрбум евро зарцуулахгүй, холбоотон орнуудынхаа төсвийн мөнгийг дайн, хүмүүнлэгийн тусламж, дүрвэгсэдэд зарцуулж, холбоотон орнуудаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна.
2023-12-18