Угсаа залгамжилсан ханхүү болох Шейх Хамдан бен Мухаммед Аль Актум Дубайд удалгүй нэвтрүүлэх жолоочгүй такси үйлчилгээг туршсан бичлэгээ Юүтүб хуудсанд байршуулжээ.
"Тун удахгүй бид Дубайн зам дээр өөрөө явагч таксиг нэвтрүүлнэ" хэмээн энэ дүрс бичлэг дээр өгүүлэх аж. Дүрс бичлэг дээр шейх Хамдан жолоочийн суудал дээр суун, бусад зорчигч ард нь суугаад автомат жолоодлоготой машин урд нь гарч ирсэн унадаг дугуйтай хүнийг хэрхэн таниж, саад гарч ирсэн үед хурдаа хэрхэн сааруулж байгааг ажиглажээ.
Дубайд 2024 оны эхээр олон нийтийн үйлчилгээнд явуулахаар зэхэж байгаа аж. Автомат жолоодлоготой машин нэвтрүүлснээр тээврийн асуудал, хотын түгжрэлтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх тал дээр шинэлэг шийдэл нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж Дубайн эрх баригчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |