Сонсгол: Улсын хилээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй
2023-12-18

Түр хорооны сонсгол “Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт” сэдвээр үргэлжилж байна.

 

 

Шинжээчийн дүгнэлт:

 

Нүүрс ачилт буулгалтын талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөглийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын С зөвшөөрөлтэй 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нийт 52 030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.

 

НАБТ-ын пүүний программд С зөвшөөрөлтэй тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрс тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна.

 

Нүүрс ачилт буулгалтын талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөглийг тээврийн хэрэгсэл тус бүрийн улсын дугаараар тулган баталгаажуулалт хийхэд давхардаагүй тоогоор нийт 9254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр нүүрс экспорт хийсэн байж болзошгүй байна. Тухайлбал, 7 тээврийн хэрэгсэл нийт 100-аас дээш удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа, 9182 тээврийн хэрэгсэл 1-50 удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон байж болзошгүй байна.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсныг шинжээчийн дүгнэлтэд дурдлаа. Үндсэндээ 5 тэрбум орчим ам.долларын нүүрсний асуудал энд яригдана. Нийтдээ 3000 орчим жолооч гарснаас хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэж, хил гаалиар гарсан 20 жолоочийг дуудсан байгаа. Мөн бүрдүүлэлт хийлгэхгүй хамгийн олон удаа нүүрс тээвэрлэсэн 15 компанийн удирдлагуудыг дуудсан.

 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд: Эко глобал ложистик ХХК хамгийн олон буюу 4236 удаа бүртгэлгүй гарсан мэдээлэл байна. Энэ компаниас тайлбар авъя.

 

Жолооч Эрхэмбаяр улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүйгээр 133 удаа 18 344 тонн нүүрс тээвэрлэсэн байна. Жолооч нараас тайлбар авъя. Олон удаа хилээр гарах боломжтой юу?

 

Нүүрс тээврийн жолооч Эрхэмбаяр: Би Жиасмон ложистик ХХК-ийн жолоочоор ажиллаад 1 жил 5 сар болж байна. Жолооч нар бид нүүрс тээвэр хийхдээ админ, тээврийн ахлах нарын зааврын дагуу хөдөлдөг. Гаалийн бүрдүүлэлт болсон гэхэд НАБТ-н гаднаас хөдөлдөг. Тэгэхээр гаалийн бүрдүүлэлттэй, бүрдүүлэлтгүй гэдгийг тодорхой мэдэхгүй байна. Яв гэвэл явдаг, зогс гэвэл зогсдог.  Жолооч бидэнд гаалийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл байхгүй.

 

 

Эко глобал ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Халиунаа: Би анх удаа гаалийн бүрдүүлэлтгүй гарсан тоог харж байна. Тодорхой танилцаад эргээд хариу өгмөөр байна. Тээврийн хэрэгслүүд гаалийн бүрдүүлэлтгүй гарах боломжгүй. Жолооч нар рейсийн цалин авна. Тиймээс рейс тутмыг бүртгэдэг.

 

Жиасмон ложистик ХХК-ийн хувьцаа эзэмшигч: Манай компанийн 2600 гаруй машин гаалийн бүртгэлгүй гарсан гэдгийг энд тусгасан байна. Хятадын гаалийн зүгээс энэ ямар ч боломжгүй. Хятадын гааль дээр тухайн машинууд бүгд бүртгэлтэй байгаа. Тухайн машинууд Монголын гаалийн бүрдүүлэлтгүйгээр Хятадын гааль руу орвол хүлээж авахгүй. Тиймээс энэ мэдээлэл үндэслэлгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шинжээчид богино хугацаанд, бүрэн бус дата мэдээлэлд сайн ажилласан байна. Монгол Улс 2023 онд нийтдээ 65 сая тонн нүүрс гаргасан байна. Бүгд авто тээврээр гарч байгаа.

 

 

Гаалийн бүрдүүлэлтгүй хамгийн олон удаа хилээр гарсан долоон жолоочоос нэг рейсэндээ ямар цалин авдаг, НД, ЭМД, ХХОАТ төлдөг үү? Рейс бүрт цалин ижил байсан уу эсвэл өөр өөр байсан уу?

 

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл гаргасан компаниудын эзэд, эцсийн өмчлөгчдийн мэдээллийг өгч болох уу?

 

Монгол Улс гаальгүй мэт, маш хариуцлагагүй ажилласан байна. Татвар, гаалийн байгууллага юу хийж байсан юм бэ. Нүүрсний сонсгол болоогүй бол энэ тоо баримт гарч ирэхгүй байлаа.

 

Нүүрс тээврийн жолооч Б.Лхагвасүрэн: Бидний хувьд ахлах ажилтнаас чиглэл авч, НАБТ-аас ачилтаа хийдэг.  Тэгээд НАБТ-ын хашаанд паркилж, гаалиас зөвшөөрсөн үед зам дээр гардаг. НАБТ-н ажилтны зөвшөөрөлгүйгээр хашаанаас гарах эрхгүй. Дарга нарын чиглэлийн дагуу ажилладаг.  Цалингийн хувьд тухайн үед тээврийн ханш ямар байхаас шалтгаалдаг. Татвар, шимтгэлээ ном журмын дагуу төлдөг. Бид рейсээрээ цалинждаг.

 

Нүүрс тээврийн жолооч Ч.Содовдорж: Бид нүүрсээ ачуулна, жин тонноо гаргуулна, паданаа бичүүлнэ. Паданы нэг хувийг гааль руу явуулж, тамга даруулна. Үүний дараа гардаг. Би нэг ч удаа падаангүй, бичиг баримтгүй зам дээр гараагүй. Гарах ч нөхцөл байхгүй. НАБТ-ынхан гаргах ч үгүй.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-18
Зочин:
Адагийн нэг гаалийн байцаагч л нуль авлигач биз дээ нөгөө хууль хяналтынхан ийм юмыг мэддэггүй юм уу
2023-12-18
SADARTLA S MERGJLN80855877
2023-12-18
шоу:
энэ тэнэг шоугаа болилч гаалийн бүрдүүлэлтгүй машин ГАРАХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ,,,,ИЙМ ТЭНЭГ ЗҮЙЛЭЭР ШОУ ХИЙГЭЭД ,,ХАРИН ГЭРЭЭЭ ҮНЭ БОЛ ЛУЙВАРЧИХН САЙД ЛАРГА НАРЫН АЖИЛ ШҮҮ,ТЭЭВЭР ХИЙДЭГ ХҮМҮҮСТ ЯМАРЧ ХАМААРАГҮЙ ДЭЭ
2023-12-18
Иргэн:
3,000,000,0000,0000 төгрөг
2023-12-18
S XUSNEER UILCHLGE80955877
2023-12-18