УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наядын хулгайн талаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр боллоо
2023-12-18

Нүүрсний хулгайг хянан шалгах УИХ-ын Түр хорооны хоёр дахь шатны буюу Түр хорооны дарга Б.Энхбаярын хэлснээр “том” сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголоор

 

1.С зөвшөөрөлтэй холбоотой асуудал

2.Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт

3.Гааль, хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авна. 

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Нүүрсний хулгай хаана, ямар хэмжээтэй явагдав, хэн оролцов” гэсэн асуудлын хүрээнд явагдана. Нүүрсний хулгайн 40 их наяд гэх асуудлыг анх олон нийтэд танилцуулж, нотолж ярьж байсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр асуух шаардлагатай. 40 их наяд гэх тоог хаанаас, яаж гаргаж ирсэн тоо вэ гэдгийг ярьж байж дараагийн асуудлыг яривал эмх цэгцтэй бөгөөд ойлгомжтой болно.  Энэ талаар шинжээчийн дүгнэлтийг сонсоно” гэсэн мэдээллийг сонсголын эхэнд өглөө.

 

Хянан шалгагчийн дүгнэлт:  

 

Монгол Улс 2013-2023 оны 10 дугаар сард хүртэл 315.5 сая тонн  нүүрсийг экспортолсон байна.  Нийт экспортын 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ-руу гаргасан байна. Сингапур улс руу 4 сая тонн, Их Британи улс руу 1.7 сая тонн, ОХУ руу 1.2 мянган тонн нүүрсийг экспортолсон байна.

 

Монгол Улс 2013-2023 оны 10 дугаар сард хүртэл 30.2 тэрбум ам.долларын  нүүрсийг экспортолсон байна. БНХАУ руу 29 тэрбум $-ын нүүрс зарсан байна.

 

Дөрвөн оффтейк гэрээний алдагдсан боломжийн зардлыг 330.5 сая ам.доллар гэж тооцжээ.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наядын хулгай явагдсан гэж ярьсан. Та энэ тоог хаанаас гаргаж ирэв?

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би хэвлэл мэдээллээр явж байгаа тоо баримтуудыг дурдсан. Хэвлэл мэдээллээр 40 их наяд, зарим нь 440 их наяд гэж зах замбараагүй тоо гарсан байна. 40 их наяд гэдэг бол 400 сая хонь шүү дээ. Нэг их наяд гэдэг чинь 10 сая хонь. Ямар том хулгай яригдаж байгааг ард иргэдэд ойлгуулах гэж санаа бодлоо хэлсэн. Энэ бол эрх баригч, сайд нарын хулгай. Сайд нар гарын үсэг зурдаг. Энэ бол бүлэг, эрх баригч МАН-ын хулгай.

 

Shuud.mn
Сонин хачин
S AWI80955877
2023-12-18