Олон нийтийн газар хутга, хийн буу гаргаж, танхайрсан залуусыг торгожээ

Иргэн “А”, “Г” нар нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "I Loft" баарны гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, хутга, хийн буу гаргаж танхайрсан. Тус дүүргийн цагдаагийн газраас тэдний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн байна. Шүүхээс тэдэнд 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ