Трамп: Ерөнхийлөгчид нэр дэвшигчид оюун ухааны чадамжаа шалгуулах ёстой
2023-12-14

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд горилж буй бүхий л нэр дэвшигчид оюун ухааны чадамжаа шалгуулах  ёстой гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэнийг Ройтерс дамжуулжээ.

 

"Би дөнгөж сая эмчийн үзлэгт орлоо. <...> Би оюуны чадамжийн шалгалт өгсөн. Та нар Ерөнхийлөгчийн албан тушаалд горилж байгаа л бол оюуны чадамжаа шалгуулах ёстой гэж бодож байна. Харин тэр залуу (Байденыг хэлжээ) оюуны чадамжийн шалгалт өгч чадахгүй" гэж Трамп Айова мужид сонгогчидтойгоо уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Өмнө нь, Бүгд Найрамдах Намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Никки Хейли ч мөн энэ төрлийн санал гаргаж байлаа. Тэрбээр төрийн өндөр албан тушаалд горилж буй ахмад насны улс төрчид оюуны чадамжийн шалгалтад заавал хамрагддаг байх ёстой хэмээн мэдэгдэж байв.

 

Энэ жил 81 нас хүрсэн өнөөгийн Ерөнхийлөгч Байден олны өмнө хүн, улсын нэр андуурч хэлэх тохиолдол олонтаа гарч, үүнийг Америкт "байденизм" хэмээн хошигнон нэрлэдэг болсон юм. Түүний энэ алдааг Бүгд Найрамдахчууд өрсөлдөөндөө ашиглаж, Байденыг төрийн тэргүүн байхад бие болон оюуны эрүүл мэндийн хувьд чадамжгүй нэгэн гэж шүүмжилдэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үнэн.
2023-12-14