Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга огцрохоор болов
2023-12-14

Намын санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас Японы Сайд нарын танхимын гишүүд ар араасаа огцрох өргөдлөө өгч байна. Өмнө нь Хөдөө аж ахуйн сайд болон Эдийн засгийн сайд огцрох өргөдлөө өгсөн талаарх мэдээлэл гарч байсан бол энэ удаад Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга огцрохоор болжээ. 

 

NHK сувгийн дамжуулснаар, Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын "хоёрдугаар хүн" Хироказу Мацуно огцрох өргөдлөө өгсөн талаар 12 дугаар сарын 14-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Энэ нь мөн л эрх баригч Либераль ардчилсан намд хандив цуглуулахдаа санхүүгийн тайлангийн журмыг зөрчсөнөөс үүдэлтэй дуулиантай холбоотой аж. 

 

Японы хуулиар намууд санхүүжилт босгохдоо тодорхой үнийн дүнгээс давсан мөнгө хандивласан хүмүүсийн нэр, мөнгөн дүнг тодорхой тайлагнах ёстой гэж заасан байдаг. Харин Японы эрх баригч нам ийм хандивыг тайлагнаагүй төдийгүй тогтоосон хэмжээнээс давсан хандив авч чадсан улс төрчидөө хандивын тодорхой хувиар урамшуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдож ихээхэн шуугиан тариад байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин