Путиний араас Нетаньяху
2023-12-14

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хэд хэдэн зэвсэгт сөргөлдөөн гарсны хамгийн том нь Орос Украины мөн Израил, ХАМАС-ын хоорондын дайн боллоо. Дэлхий нийтээрээ эсэргүүцсэн ч ОХУ гал зогсоогоогүй, харин энэ удаад Нетаньяху Путиний замналаар замнаж байна. 

 

2022 оны хоёрдугаар сард Владимир Путин Донбассыг хамгаалах нэрийдлээр "цэргийн тусгай ажиллагаа" гэгчийг явуулах тушаал гаргаж, мөн өдөр Оросын арми тусгаар Украины нутаг дэвсгэр рүү халдаж байв. Дайн эхэлсэн даруйд улс орнууд ОХУ-ыг цэргийн ажиллагааг зогсоохыг уриалж, шаардаж, улмаар дайн эхэлснээс сарын дараа НҮБ-ын Ерөнхий ассамблей Орос, Украины сөргөлдөөнтэй холбоотой анхны тогтоолоо гаргаж, Оросын үйлдлийг эрс шүүмжлэн, гал зогсоох, цэргээ Украины нутгаас гаргахыг шаардаж байлаа. Гэсэн ч ОХУ энэ тогтоолыг үл хайхран байлдааныг үргэлжлүүлсээр байна. 

 

2023 оны 10 дугаар сарын долоонд Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдсанаар энэ хоёр талын хооронд дайн дэгдсэн юм. Хэдий ХАМАС дайныг эхэлж өдөөсөн ч сөргөлдөөнөөөс үүдэн Палестины тал хамгийн их хохирлыг амсав. ХАМАС-ын дайралтын улмаас 1400 орчим хүн амиа алдсан бол Газын зурвасыг ИЗраил бөмбөгдөж, хуурай замын цэргийн ажиллагаа явуулсны улмаас энд амиа алдсан хүни тоо хэдийнэ 18 600-г давжээ. Үүн дээр сураггүй болсон 8000 хүнийг нэмбэл 26 мянгыг давна. 

 

Дайн эхэлсэн эхний үеэс л муслим шашинтай орнууд Израилыг шүүмжилж, энгийн иргэдийг үй олноор нь хөнөөж байгааг буруушааж, гал зогсоохыг шаардаж байлаа. Харин Израилын холбоотон АНУ тэргүүтэй барууны орнууд төдийлөн ам нээхгүй байсан юм. Гэхдээ дайн эхлээд сар гаруйн хугацаанд асар олон хүн амиа алдаж байгаа мэдээлэл дэлхий дахины анхаарлыг татсанаар АНУ, барууны орнууд гал зогсоохыг уриалж эхэлж байв. 

 

Цаашлаад, мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблей Газын зурваст нэн даруй гал зогсоохыг шаардсан тогтоол батлав. Энэ тогтоолын төслийг Египет, Мавритани бэлтгэжээ. Тогтооолд гал зогсоохын зэрэгцээ олзны хүмүүсийг суллах, иргэдийг хамгаалах тухай тусгасан бөгөөд энэ тогтоолыг 153 орон дэмжсэн бол 10 орон эсэргүүцсэн юм. Тогтоолын төслийг дэмжээгүй орнуудын тоонд дайны нэг тал болох Израил, түүний холбоотон АНУ багтжээ.

 

Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий ассамблей гал зогсоох тухай тогтоол гаргасан ч энэ нь Газын зурваст гал зогсчихно гэсэн үг биш. Учир нь Ерөнхий ассамблейн тогтоолыг заавал биелүүлэх албагүй байдаг юм. Тиймдээ ч Израилын Ерөнхий сайд Газын зурваст гал зогсоох бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. 

 

DW агентлагийн мэдээлснээр, олон улсын зүгээс шахалт дарамт ирж байгаа ч ХАМАС-ын эсрэг дайныг үргэлжлүүлнэ гэж Биньямин Нетаньяху мэдэгджээ. "Олон улсын зүгээс шахалт дарамт ирсэн ч эцсийг нь хүртэл, ялах хүртлээ, ХАМАС-ыг устгах хүртлээ бид үргэлжлүүлэн тэмцэнэ. Юу ч биднийг зогсоохгүй" гэж Нетаньяху Израилын өмнөд хэсэгт байх цэргийн баазад очиж, цэргүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ. 

 

Үүнээс өмнө, Батлан хамгаалахын сайд Йоав Галант мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөний бүтэц задран унахын ирмэг дээр байгаа, энэ бүлэглэлийн алан хядагчид олзонд бууж өгөх нь нэмэгдсэн гэж онцолж байлаа. Тиймээс шийдвэрлэх тулаанд орж, улмаар өнөөгийн тэмцлийг ялалтаар дуусгана гэж Израилын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лалын таавчигтангуудыг хядах хэрэгтэй. Европыг жоом шиг л бvрхэж байна пязда шиг хvмvvс юмаа. Миний амьдарч байгаа хотод гэхэд зэвvvн байна. Эхнэрийг маань хэдэн халтар боорлосон байгаа юм гэгээн цагаан едер
2023-12-14
Хүрэлсүх:
Израйль бол жинхэнэ тэнгэр заяат ард түмэн, ордонд очиж биш колонк дээр хоорондоо алалцдаг цэвэр цусны тэнгэрээс хамааралтай үмбүүнүүд биш учраас
2023-12-14
Лалууд бол украйнчууд биш маш эвгүй хүмүүс нам дарахгүй бол арабууд хэцүү өдгү хүмүүс.
2023-12-14
хамасыг ор тас дарахгүй бол дахиад пуужин харвана олон хүн үхнэ тиймээс дарах л хэрэгтэй бусад улс хуцахаас биш ирээд хамгаалахгүй л байна шд
2023-12-14
дайныг хамас хийсэн израйл бол түрэмгийлэгчдийг дарж эсэргүүцэж байгаа . юу тэнэг юм яриад байна хамас л дайн эхлээ биз дээ 5000 пуужин зогсоо зайгүй харваж эхэлсэн харвуулчихаад зүгээр суух юмуу тэнэг ээ
2023-12-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-14