Илон Маск Техас мужийн Остинд их сургууль нээхээр төлөвлөж байгаа гэж Маскийн The Foundation буяны байгууллагын баримт бичгээс иш татан Блүмберг суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, их сургууль барих төслийн зардал нь 100 сая доллар аж. Төслийн хүрээнд эхний ээлжинд бага болон дунд насныханд зориулсан дунд сургууль барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ сургуульд байгалийн шинжлэх ухаан болон инженерийн хичээлийг нэг хөтөлбөрт нэгтгэсэн STEM системээр хичээл орох юм байна. Үүний дараа дунд сургуулийн бааз дээр тулгуурлан, практик мэдлэгт голчлон анхаарсан их сургууль нээхээр төлөвлөж байгаа аж. Тэр дундаа загварчлал, судалгаа, үйлдвэрийн болон дизайннерын төслүүдийн хичээл орох гэнэ.
Блүмберг сувгийн мэдээлснээр, сургууль байгуулах тухай хүсэлтээ Илон Маск 2022 оны 10 дугаар сард АНУ-ын Татварын албанд хүргүүлж, энэ оны гуравдугаар сард түүний хүсэлтьийг дэмжсэн байна. Илон Маск өмнө нь ч боловсролын байгууллага байгуулж байсан бөгөөд тэрбээр одоогоос 10 жилийн өмнө өөрийн таван хүүхэд болон компанийнхаа ажилтнуудын хүүхдүүдэд зориулан Калифорний Space X кампуст хувийн сургууль байгуулж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |