Японд намын санхүүжилттэй холбоотой дуулиан дэгдэж, улмаар тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида фракцаасаа гарч байсан. Үүний араас хоёр сайд огцрохоор болжээ.
NHK сувгийн мэдээлснээр, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоси Нисимура болон Хөдөө аж ахуйн сайд Итиро Миясита нар огцрох өргөдлөө өгсөн байна. Энэ нь эрх баригч Либерал, ардчилсан нам улс төрийн хандив цуглуулахдаа заасан хэмжээнээс давсан мөнгөн дүнг зохих журмаар тайлагнаагүй гэсэн дуулиантай холбоотой аж.
Японы хуулиар намууд санхүүжилт босгохдоо тодорхой үнийн дүнгээс давсан мөнгө хандивласан хүмүүсийн нэр, мөнгөн дүнг тодорхой тайлагнах ёстой гэж заасан байдаг. Харин Японы эрх баригч нам ийм хандивыг тайлагнаагүй төдийгүй тогтоосон хэмжээнээс давсан хандив авч чадсан улс төрчидөө хандивын тодорхой хувиар урамшуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдож ихээхэн шуугиан тариад байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |