Хятадад сувилагч нар эмийн жор бичих эрхтэй болжээ
2023-12-13

Хятадын Гуандун мужийн Шэньжэн хотод сувилагч нар эмийн жор бичиж өгөх эрхтэй болжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шэнжэнь хотод мэргэшсэн сувилагч нарыг өвчтөнүүдэд эмийн жор бичиж өгөхийг зөвшөөрөх тухай журам ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Энэ нь Хятадын хувьд анхны энэ төрлийн санаачилга юм. Сувилагч нар эм бичдэг болсноор эмч нарын ажлын ачаалал буурч, ахмад өвчтөнүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой болно гэж үзжээ. 

 

Шинэ журамд тусгаснаар, тусгай гэрчилгээ авсан сувилагч нар шинжилгээ, эмчилгээ хийж, эмийн жор бичиж өгөх боломжтой болох аж. Тусгай гэрчилгээ авах сувилагч нар сувилахуйн ухааны бакалаврын зэрэгтэй, таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстой гэнэ. Түүнчлэн гурван сарын сургалтад хамрагдсанаар тусгай гэрчилгээ авах боломжтой юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-13