Mальтын KM Malta агаарын тээврийн компани гар тээшийг үнэ төлбөргүй тээвэрлэхийг хориглосон дэлхийн анхны агаарын тээвэрлэгч болжээ. Энэ талаарх мэдээллийг The Mirror дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2024 оноос эхлэн Мальтын амралтыг зорих Европын жуулчдаас гар тээшний мөнгө авч эхлэхээр болжээ. Ирэх оноос мөрдөгдөх журамд зааснаар эконом ангилалд нисэх хүмүүс гар тээшний төлбөр төлөх бол зэрэглэл өндөртэй суудлуудад зорчих хүмүүс 10 кг хүртэл жинтэй гар тээшийг үнэгүй авч явах боломжтой гэж заажээ.
Харин ердийн зэрэглэлийн суудалд зорчих зорчигчдыг ердөө хоёр килограмм жинтэй гар тээш авч явахыг зөвшөөрсөн байна. Үүнээс хэтэрсэн хэмжээтэй гар тээшийг гагцхүү ачааны хэсэгт тээвэрлэх бөгөөд нэмэлт төлбөр авахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |