Тейлор Свифтийн "The Eras" аялан тоглолт түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого олсон гэдгээрээ Гиннессийн дээд амжилтын номонд бичигджээ. Энэ талаар Guinness World Records сайт дээр нийтлэгдсэн байна.
Өмнө нь түүхэнд хамгийн их орлого олсон тоглолт нь Элтон Жоны тоглолт байв. Элтон Жон таван жилийн өмнө уран бүтээлийн зодог тайлахаар дэлхий даяар сүүлчийн аялан тоглолтоо хийж 939,5 сая долларын орлого олж байлаа. Харин 2023 оны гуравдугаар сард эхэлсэн, энэ сард дуусах Тейлор Свифтийн " The Eras" тоглолт одоогийн байдлаар нэг тэрбум гаруй долларын орлого олжээ.
Энд дуулгахад, долдугаар сарын 29-нд Сиатлд болсон Тейлор Свифтийн тоглолтын үеэр шүтэн бишрэгчдийн нүргээний улмаас 2,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дайтай чичиргээ үүсгэж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |