Хүн амины цуврал хэрэг үйлдсэн этгээдийг 18 жилийн дараа илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины цуврал хэргийг илрүүлжээ. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, үерийн далан дотроос иргэн Б-ийн цогцос олон тооны шархтай олдсон.
Мөн иргэн О-г онц харгис хэрцгийгээр хүчиндэж, амь насыг нь хохироогоод Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх жалганд хаясан хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ