Газын зурваст нэн даруй гал зогсоох тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргажээ. Энэ шийдвэрийг гаргасан тухай зарлахад оролцогч орнуудын гишүүд алга ташин хүлээн авсан гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Энэ тогтоолын төслийг Египет, Мавритани бэлтгэжээ. Тогтооолд гал зогсоохын зэрэгцээ олзны хүмүүсийг суллах, иргэдийг хамгаалах тухай тусгасан бөгөөд энэ тогтоолыг 153 орон дэмжсэн бол 10 орон эсэргүүцсэн байна. Тогтоолын төслийг дэмжээгүй орнуудын тоонд дайны нэг тал болох Израил, түүний холбоотон АНУ багтжээ.
Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий ассамблей гал зогсоох тухай тогтоол гаргасан ч энэ нь Газын зурваст гал зогсчихно гэсэн үг биш. Учир нь Ерөнхий ассамблейн тогтоолыг заавал биелүүлэх албагүй байдаг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |