Палестины ХАМАС бүлэглэл Израил руу 10 дугаар сарын эхээр халдсанаас үүдэлтэй ХАМАС, Израилын дайны улмаас Газын зурваст 18 мянга гаруй хүн амиа алдаж, 8000 орчим хүн сураггүй болсон бол амьд үлдсэн хүмүүс хоол хүнс, ундны усны хомстолд орж, халдварт өвчин тархсан хүндхэн байдалд орсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Палестины Эрүүл мэндийн яамны мэдэгдлээс иш татан Аль Жазира сувгийн мэдээлснээр, Газын зурвас дахь дүрвэгчдийн хуарангуудад 360 мянган хүн халдварт өвчин туссан байгаа аж.
Израилын цэргийн ажиллагааны улмаас орон гэрээ орхисон хүмүүс дүрвэгчдийн хуаранг дүүргэж, түр хоргодох газруудад нийт 1,9 сая хүн байгаа гэж Аль Жазтира онцолжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, дүрвэгчдийн дунд менингит, салхин цэцэг, шар өвчин, амьсгалын дээд азмын халдварт өвчний тохиолдлууд бүртгэгдсэн байна. Гэсэн ч тэднийг бүгдийг эмчлэх хүчин чадал байхгүй, байлдааны ажиллагаа улмаас Газын зурвасын 36 эмнэлгийн 11 нь л цөөн тоогоор өвчтөн хүлээж авч байгаа бол Гасзын хойд хэсэгт ердөө ганцхан эмнэлэг ажиллаж байгааг Аль Жазира онцолжээ.
Энэ мэдээлэл гарахаас өмнө, ДЭМБ-ын Ерөнхий захирал Аданом Гебрейесус мэдэгдэл хийхдээ Газын зурвасын эрүүл мэндийн систем нуран унаж байгаа, 700 хүнд нэг угаалгын өрөө, 150 хүнд нэг л бие засах газар ногдож байгаа тул төрөл бүрийн өвчин тархах таатай нөхцөл бүрдэж байг онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |