Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусийн ХВВ штаммын эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн ХВВ "Кракен" омикрон штаммаар үүсгэгдсэн халдвараас хүн амыг сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ удаад халдварт өртөх эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байгаа аж. ДЭМБ-ын мэдээлснээр, 2023 онд хамгийн их тархсан дэд хувилбар нь ХВВ штамм бөгөөд Хятадад 60-аас дээш насны болон хууч өвчинтэй хүмүүсийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ.
Энэ аяны хүрээнд дархлаажуулалтад хамрагдах хүмүүс хоёр тун вакцин хийлгэх аж. Түүнчлэн өмнө нь коронавирусийн халдвар аван эдгэрсэн хүмүүс ч энэ тарилгад хамрагдах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |