Буриадын Окинск аймгийн Алаг-Шулун сууринд эрс хүйтэрч, 12 дугаар сарын 12-ны өглөө термометр Цельсийн -57 хэм хүрч хүйтэрсэн талаар "Ока-инфо.24/7" сайт мэдээлжээ.
Огцом хүйтэрсний улмаас Окинск аймгийн дунд сургуулиудын сургалтын ажиллагааг түр зогсоож, цахим хичээлд шилжүүлсэн байна. Өнгөрсөн шөнө гэхэд л Буриадын зарим бүс нутгаар -34-39 хэм, зарим газарт -44, -49 хэм хүрч хүйтэрчээ.
Буриадын цаг уурчдын мэдээлснээр, ирэх амралтын өдрүүдээс эхлэн хүйтний эрч бага зэрэг буурах аж. Мөн хэт хүйтний улмаас Буриадын холбогдох албаныхныг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүргийг Буриадын тэргүүн Алексей Цыденов өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |