Украины нийслэлд хүчтэй дэлбэрэлт хэдэнтээ болжээ. Цуврал дэлбэрэлт болсны дараа л түгшүүр зарласан гэж Украины хэвлэлүүд мэдээлсэн байна.
"РБК Украина" сайтын мэдээлснээр, Киев хотоос гадна Киев, Чернигов мужуудад агаарын түгшүүр зарлажээ. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй ч Киев дэх объектуудад "баллистик пуужингаар цохилт өгсөн" гэж цэргийнхэн үзэж байгаа аж. Мягмар гарагт мөн Опесса хотод дэлбэрэлт болсон байна.
Энд дуулгахад 2022 оны 10 дугаар сарын наймны өдөр Крымийн гүүрэн дээр дэлбэрэлт болсны дараа Оросын эрх баригчид энэ дэлбэрэлтийг Украины тусгай албад үйлдсэн гэж үзэн, 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Украины дэд бүтцэд цохилт өгч эхэлсэн. Тэр үеэс хойш Украины олон нутагт өдөр бүр агаарын түгшүүр зарлах болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |