Удаа дараа танхайрсан ОХУ-ын иргэнд баривчлах шийтгэл оноожээ

Удаа дараа танхайрсан ОХУ-ын иргэнд баривчлах шийтгэл оноожээ

ОХУ-ын иргэн М гэгч нь удаа дараа зөрчил гаргажээ. Тэрбээр энэ сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бусдын биед халдаж, Зөрчлийн хуулийн дагуу 100 000 төгрөгөөр торгуулж байсан.

 

 

Тэгвэл тэр дахин зөрчил гаргаж, 10 хоногийн баривчлах шийтгэл хүлээжээ. Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. ОХУ-ын М нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж, олон нийтийн газарт танхайрсан байна.

 

Тус дүүргийн цагдаагийн газраас түүний үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг, 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баривчлах шийтгэл юмуу
2024-01-16
Иргэн:
Яахаараа удаа дараа байдаг юм! Нэг үйлдэл дээр нь шууд шоронд хий!!!
2023-12-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-13
Зочин:
Зориуд ингээд бгаач юм шиг ямар нэгэн явуулга эсвэл сэтгэц эрүүл бус хүн бнашд
2023-12-13
Зочин:
Цэрэг татлагаас зугтсан Орос иргэд манай шоронд орохын тулд зориуд танхайрч байгаа шүү. Манайхан болгоомжтой байгаарай. Тэдэнд бараг өөр зам гүй байх. Нутагтаа очихоор дайнд явуулна. Зугтаагаад баригдвал шоронд явуулна. Шоронд очихоор хүчээр дайнд явуулна.
2023-12-13
украйн руу явуул
2023-12-13
Нэг бүдүүн оросын буриад өвгөн л байнлээшт, лав 50 орчим насны
2023-12-13
Нэг бүдүүн оросын буриад өвгөн л байнлээшт, лав 50 орчим насны
2023-12-13