Украины дайнд Ирландаас ирсэн сайн дурын цэрэг Грэм Дейл амиа алджээ. Тэрээр Украины армийн эгнээнд Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайтаж байсан гэж "Украины үнэн" сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Дублинээс ирсэн 45 настай Грэйм Дейл 12 дугаар сарын наймны өдөр амиа алджээ. Тэрээр өнгөрсөн онд Оросын түрэмгийлэл эхэлсний дараахан л Украинд ирж, тус улсын армийн эгнээнд нэгдсэн байна. Өмнө нь тэрээр АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпуст алба хаадаг байжээ.
Оростой хийж буй дайнд дэлхийн олон орны сайн дурын цэргүүд Украины талд байлдаж байгаагийн дээр тэд амиа алдах тохиолдол ч олон гарч байгаа юм. Тухайлбал, есдүгээр сарын 30-ны өдөр Эстонийн сайн дурын цэрэг Танель Кригуль амиа алдсан бол Беларусийн "Литвин", "Волат" батальонуудын цэргүүд ч амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |