Энэ сард Оросын зорчигч тээврийн онгоц эвдэрсэн 15 дахь тохиолдол гарлаа
2023-12-13

Мягмар гарагт ОХУ-ын Красноярск хотоос Таиландын Пхукетийг зорих байсан нислэг олон цагаар саатжээ. Энэ талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

"Проспект Мира" сонины мэдээлснээр, "Аэрофлот" компанийн Боинг 737-800 онгоц 387 зорчигч суулган, Красноярск хотоос Пхукетыг зорихоор хөөрөх оролдлого хоёронтаа хийсэн ч агаарт хөөрч чадаагүй аж. Ингээд нислэгийг 13 цагаар хойшлуулсан ч энэ хугацаанд онгоцыг засаж чадаагүй, зорчигчид дахин хэдэн цагаар хүлээсэн гэж Москва Таймс сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцонд ямар гэмтэл гарсан талаарс агаарын тээврийн компани мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Энд дуулгахад, сүүлийн үед ОХУ-ын агаарын тээврийн салбарт онгоц эвдэрсэн, шатсан тохиолдол байнга гарах болсон юм. ОХУ Украинд дайн өдүүлснийхээ улмаас барууны хоригт орж, улмаас онгоцны сэлбэг авах боломжгүй болсон нь агаарын тээврийн салбарын доголдол үүсэхэд нөлөөлсөн гэж шинжээчид үздэг.

 

Красноярск-Пхукет чиглэлийн нислэг үйлдэхээр онгоц хоёронтаа оролдсон ч хөөрч чадаагүй дээрх үйл явдал нь зөвхөн энэ сар гарснаас хойш Оросын онгоц эвдэрсэн 15 дахь тохиолдол юм. Зарим төрлийн тусгай техник үйлчилгээг гагцхүү барууны өндөр мэргэшсэн инженерүүд гүйцэтгэдэг, харин Орос хоригт орсны улмаас зорчигч тээврийн онгоцонд засвар үйлчилгээ хийх боломжгүй болсон нь агаарын тээврийн салбарт ноцтой асуудал, тэр бүү хэл онгоцны ослыг ч дагуулна гэж шинжээчид үздэг. Өнгөрсөн жил гэхэд л ОХУ-д зорчигч тээврийн онгоц эвдэрсэн 60 тохиолдол гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-13
Зоригт:
Орос уг нь нисэхийн үйлдэвртэй, инженер техникүүдтэй улс даа. Барууны инженер техникчдийг царай алдмааргүй л юм
2023-12-13