Хятадад коронавирусийн цар тахлын дараа дахин аюул занал гарч ирсний улмаас тус улсын эрх баригчид олон нийтийн газарт амны хаалт зүүх журмыг дахин нэвтрүүлсэн гэж Ройтерс мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад микроплазмт уушгины үрэвсэл тархаж, энэ мутант вирусийн улмаас өдөр бүр 7000 орчим хүн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Энэ үрэвслийн үед өндөр халуурах, сульдах, уушгинд зангилаа үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Хятадад эмнэлгүүдийн ор дүүрч, сургуулиудын сургалтын ажиллаагаг түр зогсоож байгаа гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ үрэвсэлт өвчний шалтгаан нь коронавирусийн омикрон штаммын дэд хувилбар болон бусад амьсгалын замын эмгэг төрөгчөөс үүдэлтэй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |