Аль Жазира: Газын зурваст 8000 хүн сураггүй болсон

Аль Жазира: Газын зурваст 8000 хүн сураггүй болсон

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдсанаас үүдэлтэй дайны улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 18 мянгыг давсан тухай мэдээлэл мягмар гарагт гарч байсан. Амиа алдсан хүний зэрэгцээ сураггүй болсон хүмүүсийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж. 

 

Тодруулбал, Израилын арми Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш ор сураггүйд тооцогдсон хүмүүсийн тоо 8000 орчим болсон гэж Газын зурвасын Иргэний хамгаалалтын алба мэдэгдсэнийг Аль Жазира суваг дамжуулсан байна. 

 

Үүний зэрэгцээ дүрвэгчид олноор хоргодож байгаа сургуулиудын байранд халдварт өвчин тархаж байгаа дуудлага ихээр ирэх болсон ч Иргэний хамгаалалтын албаныханд аврах машин, хүн хүч дутагдалтай байгаа гэнэ. Тус албаны мэдээлснээр, Израилын халдлагын улмаас аврах албаны машинуудын ихэнх нь ашиглах боломжгүй болжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ